Сангийн тухай


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн олон талт үйл ажиллагаа манай нийгмийн салбар бүрт хүрч, шинэчлэлийн сэвшээ салхийг араасаа дагуулсан билээ. Энэхүү эрхэм үйлсийг үргэлжлүүлэх Сан 2008 оны хоёрдугаар сард байгуулагдсан. 

Балдорж сангийн гол зорилго нь Монгол нутгийн хөрсөнд соёолон буй чөлөөт хэвлэлийн нахиаг арчлан хамгаалах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсийг тууштай дэмжихэд оршино. Сангийн удирдах дээд байгууллага нь таван хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөл байх юм. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Балдоржийн эхлүүлсэн их ажлыг үргэлжлүүлэх, мөнхжүүлэх төрөл бүрийн ажлыг Сан эрхэлнэ. 

Юуны өмнө, Монголын сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих, чөлөөт хэвлэлийн зоримог дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилгоор “Балдорж шагнал”-ыг бий болгож байна. Сэтгүүл зүйн салбарын бусад урамшууллаас ялгарах нэлээд онцлог, эр зориг, алтан авьяасыг өндрөөр үнэлэх шагнал байх юм.

БАЛДОРЖ САНГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХ МАТЕРИАЛУУДЫГ

baldorj.san@gmail.com

хаягаар хүлээн авч байна

УТАС: 99059710