Арав дахь удаагийн БАЛДОРЖ шагналын хоёрдугаар улирлын дүн

Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэл, нэвтрүүлэгт олгодог БАЛДОРЖ шагналын арав дахь удаагийн шалгаруулалтын хоёрдугаар улирлын дүн гарав. Энэ­хүү шалгаруулалтад сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын 38 сэтгүүлч 57 бүтээлээ ирүүллээ. БАЛДОРЖ шагналын шүүгч­дийн баг сэтгүүлчдийн бүтээлийг нягтлан шүүгээд уламжлал ёсоор эхний арав болон удаах арван бүтээлийг шалгаруулан, сэтгүүлчдийн нэрсийн үсгийн дарааллаар танилцуулж байна.

 Б. УДААХ АРАВТ 

  • Ц.БАВУУДОРЖ МҮОНР “Ногоон зөрлөг” радиогийн сэтгүүл зүйн нэгэн төрөл, радио жүжиг 
  • Ч.БОЛОРТУЯА “Өнөөдөр” сонин “Хорт туяагаар шарагдсан хойч үе минь хөөрхий”, “33.5 тэрбум төгрөгөөр найрлаад дуусахгүй гэж найдъя”
  • Г.ГАНБАЯР “Eagle” телевиз. “Гадаад үйл явдлын тойм” цуврал
  • М.ГАНБОЛД Ховд аймаг “Амраглан дурлагч гоо уулнаасаа” аян замын тэмдэглэл
  • Л.ГАНЧИМЭГ “Өнөөдөр” сонин. “Үндэсний гуйвшгүй гурван тулгуур”, “Монголчуудын ёс суртахууны “халууны шил” ажиллахаа болих нь”, “Жаргалтай тэнэгүүд”
  • Э.ХҮРЭЛБААТАР “Өдрийн сонин”. “Зориг агсныг хөнөөсөн хэргийг илрүүлсэн нь зарим хүнд тааламжгүй байх шиг байна”, “АМГТГ-ын мэргэжилтнүүд худлаа нөөц батлуулдаг лицензийн наймаачдын гар хөл болдог гэв”
  • Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ “Өнөөдөр” сонин. “Х.Сайхансанаа: Монголдоо ясаа тавих гэж очдоггүй байгаасай”, “Дахин амилуулагч”
  • Э.ЭНХБОЛД “Өдрийн сонин”. Х.Тэмүүжин: Ах нарын тэврэлддэг цэг нь мөнгө, зодолддог цэг нь албан тушаал, “Тракторын жолооч П.Доржсүрэнгийн халаасанд генералын мөрдэс байсан түүх”
  • Э.ЭНХМАА “Gogo.mn”. Г.Бат-Эрдэнэ: Сургуулийнхаа шилдэг төгсөгч болж, дипломоо Фидель Кастрогоос авч байлаа, “Гурван сая хүнийг аятайхан авч явах амархан баймаар” гэж халаглах хятад хүнтэй таарч байсан 
  • Б.ЭНХЗАЯА “Зууны мэдээ” сонин. “Хуульчлагдсан тонуулчид”. “Унаач хүүхдийг жокейгоор сольё”