2010 он: Дэд байр П.АЛТАНЦЭЦЭГ МҮОНТ. "Алтанд мордсон эрчүүд", "Тоосгоны Оросоо", "Дэлхийд ганцхан дээлтэй Монгол" теле найруулал

ДЭД БАЙР ТУСГАЙ ШАГНАЛ

Пэрэнлэйн АЛТАНЦЭЦЭГ

Монголын үндэсний олон нийтийн телевиз


Завхан аймгийн “Туяа ” сонинд хянагчаар ажиллаж, сэтгуүлчийн хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. "Үнэн” сонин, Монголын радиогийн “Хурд ” агентлагт ажиллаж байсан. Өдгөө МҮОНТ-д сурвалжлагч редактор.

1999 онд “Ээжийнхээ ачийг яалаа” нэвтрүүлгээрээ Олон улсын хүухдийн байгууллагын шагнал, 2001 онд “Хүмүүн заяа” нэвтрүүлгээрээ НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн шагнал хүртэж байсан.

Хөрөг, асуудал дэвшүүлсэн болон уянгын нийтлэл, баримтат болон зохиомжит нэвтрүүлгийн чиглэлээр бэлтгэсэн олон нэвтрүүлэг нь телевизийн шилдэг бүтээлүүдийн тоонд багтсан.

“Алтанд мордсон эрчүүд", “Тоосгоны Оросоо”, “Дэлхийд ганцхан дээлтэй монгол” бүтээлээрээ БАЛДОРЖ шагналын шалгаруулалтад дэд байр эзэлсэн.

 

(Бүтээлийг DVD-нээс үзнэ үү)