2011 он: Дэд байр Д.БЯМБАЦЭЦЭГ МҮОНТ. ”Хар тамхи, цагаан тахал” теле нийтлэл, “Өвчний хуурамч түүх ЭМД-ын санг цөлмөж байна” эрэн сурвалжилсан нэвтрүүлэг

ДЭД БАЙР ТУСГАЙ ШАГНАЛ

Дондогдоржийн БЯМБАЦЭЦЭГ

Монголын үндэсний олон нийтийн телевиз


Монголын үндэсний олон нийтийн телевизэд 2003 оноос эхлэн ажиллаж байгаа авъяаслаг, ирээдүйтэй залуу сэтгүүлчийн нэг.

Нийгмийн. эмзэг, тулгамдсан асуудал түүний уран бүтээлийн байнгын сэдэв байдаг. Энэ чиглэлээр гаршиж, бэлтгэсэн нэвтрүүлэг нь олны анхааралд өртөж, үзэгчдээс өндөр үнэлгээ авдаг.

Түүний сүүлийн хоёр жил бэлтгэн нэвтрүүлж байгаа “Эзэнгүйдэл ” цуврал нъ телевизийн шилдэг нэвтрүүлгүүдийн тоонд зүй ёсоор багтаж байгаа.

2011 оны БАЛДОРЖ шагналын Шилдэг аравт багтсан.

Энэ жилийн шалгаруулалтад ”Хар тамхи, цагаан тахал” теле нийтлэл, “Өвчний хуурамч түүх ЭМД-ын санг цөлмөж байна” эрэн сурвалжилсан нэвтрүүлгээрээ Дэд байрт шалгарав.

 

(Бүтээлийг DVD-нээс үзнэ үү)