2012 он: Дэд байр Д.БЯМБАЦЭЦЭГ МҮОНТ. “Эх сурвалж: Тоосгоны цаадах тортогтп амъдрал”, “Эзэнгүйдэл: Болзоонд уръсан, ирсэн хоёр” нэвтрүүлэг

ДЭД БАЙР ТУСГАЙ ШАГНАЛ

Дондогдоржийн БЯМБАЦЭЦЭГ

Монголын үндэсний олон нийтийн телевиз


Дуу хөгжмийн багш, сэтгүүлчийн хос мэргэжилтэй. Багшийн мэргэжлээрээ 8 жил ажиллаж, 2003 онд Радио, телевизийн дээд сургуулийг төгссөнөөсөө хойш Монгольт үндэсний олон нийтийн телевизэд ажиллаж, 2006 оноос Нийгэм, эдийн засгийн редакцын редактороор ажиллаж байна.

Нийгмийн эмзэг, тулгамдсан асуудал түүний уран бүтээлийн байнгын сэдэв байдаг.

Түүний бэлтгэсэн “Үл үзэгдэх нийгэм” баримтат нийтлэлүүд, ”Хар тамхи, цагаан тахал” теле нийтлэл, “Өвчний хуурамч түүх ЭМД-ын санг цөлмөж байна” эрэн сурвалжилсан нэвтрүүлэг нь үзэгч, судлаачдаас өндөр үнэлгээ авч, телевизийн шилдэг нэвтрүүлгүүдийн тоонд зүй ёсоор багтсан.

2010 оны БАЛДОРЖ шагналын Шилдэг аравт багтсан. 2011 онд Дэд байрын шагнал хүртсэн.

Энэ удаагийн шалгаруулалтад “Эх сурвалж: Тоосгоны цаадах тортогтп амъдрал”, “Эзэнгүйдэл: Болзоонд уръсан, ирсэн хоёр” нэвтрүүлгээрээ оролцож, хоёр дахь удаагаа БАЛДОРЖ шагналын Дэд байрын эзнээр тодорчээ.

 

(Бүтээлийг DVD-нээс үзнэ үү)