Ес дэх шалгаруулалтын эхний шатны дүн гарлаа

Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэл, нэвтрүүлэгт олгодог БАЛДОРЖ шагналын ес дэх удаагийн шалгаруулалт эхний шатны дүнгээ гаргав. 2016 оны есдүгээр сараас гараагаа эхэлсэн энэхүү шалгаруулалтад сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын 43 сэтгүүлч нийт 92 бүтээл ирүүллээ. БАЛДОРЖ шагналын шүүгчдийн баг сэтгүүлчдийн бүтээлтэй нэг бүрчлэн танилцаж, нягтлан хэлэлцээд уламжлал ёсоор эхний шилдэг арав болон удаах арван бүтээл шалгаруулсныг сэтгүүлчийн нэрийн үсгийн дарааллаар танилцуулж байна.

Шилдэг аравт: 

Удаах аравт: 

  • Б.Ариунцэцэг МҮОНТВ

“Далд аюул” цуврал нэвтрүүлэг

  • Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ

МҮОНР“Баримт” радиогийн эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлэг

  • Б.Болдбаатар VTV телевиз

“Болдкогийн цаг” телевизийн цуврал ярилцлага

  • У.Бямбаням “Гэрэг” сэтгүүл

“Урлаг оршуулах газар”

  • Б.Ганчимэг

“Су.Батболд: Үнэндээ миний улс төрийн мөрөөдөлд хотын дарга гэсэн төлөвлөгөө хэзээ ч байгаагүй” ярилцлага

  • Б.Ерэнтэй “Үндэсний шуудан” сонин

“Задарсан атом нь дараа төрөлдөө ашиглагддаг Далай лам”, “Монгол ба Трамп”

  • Э.Ичинхорлоо “Эх орон” телевиз

Ганга нуурын тухай телевизийн цуврал нэвтрүүлэг

  • Х.Уянга “Өнөөдөр” сонин

“Хоёр сайхан”, “Г.Дадьсүрэн: Гавьяат цол надад тормонд тооно тэгнэчихсэн юм шиг санагддаг”

  • З.Цэлмэг “Засгийн газрын мэдээ” сонин

“Биополитикийн золиос” цуврал нийтлэл

  • Б.Энхцэцэг “Гэрэг” сэтгүүл

“Тохиолдлын хавьтагчгүй” авлига


Монголын сэтгүүл зүйн дээд шагнал БАЛДОРЖ шагналын ес дэх удаагийн шалгаруулалтын хоёрдугаар шатны дүнг 2017 оны гуравдугаар сард гаргана.

Сэтгүүлч та бүхний дараагийн шатны шалгаруулалтад ирүүлэх бүтээлийг энэ оны гуравдугаар сарын 20-ны дотор baldorj.san@gmail.com хаягаар хүлээн авах болно. Лавлах утас: 99059710

БАЛДОРЖ шагналд нэр дэвшсэн бүтээл, чансаагаа сорьж буй сэтгүүлчдийн лавлах сан бүрдүүлж байгаа тул сэтгүүлчид бүтээлээ ирүүлэхдээ товч намтар, зургаа хавсаргана уу.