БАЛДОРЖ шагналын ес дэх шалгаруулалтын эхний шатны дүн гарлаа

Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэл нэвтрүүлгийн БАЛДОРЖ шагналын ес дэх  удаагийн   шалгаруулалт эхний шатны дүнгээ гаргав. 2016 оны 9 дүгээр сараас гараагаа эхэлсэн энэхүү шалгаруулалтад сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын 43 сэтгүүлч нийт 92 бүтээл ирүүлэв. БАЛДОРЖ шагналын шүүгчдийн баг  сэтгүүлчдийн  бүтээлтэй нэг бүрчлэн танилцаж  нягтлан хэлэлцээд  уламжлал ёсоор  эхний шилдэг арав болон удаах арван бүтээлийг шалгаруулсныг сэтгүүлчийн  нэрийн үсгийн дарааллаар танилцуулж байна.   

            А.ШИЛДЭГ АРАВТ:

-Б.Алтанхуяг. “Open door” сонин. “Дуудаад ирэхгүй алсад”, “Б.Баясгалан:Хүмүүс намайг орчуулагч гэж хардаг, харин би өөрөөр харж, өөр зүйлд бэлтгэдэг

-Ж.Баярхүү. “Гоодаль” сэтгүүлийн ерөнхий редактор. “Хан тэнгэрийн сахиус”, “Нэгэн эрвээхийн мөрөөр

-Х.Болормаа. “Өнөөдөр” сонин. “Туркууд яагаад монгол руу гүйдэлтэй болов”, “Гутлын ч үнэгүй амьтад

-С.Гандөл. “Үндэсний шуудан” сонин. “Улс төр бизнесийн бүлэглэлийн эрх ашиг төмөр замыг улам муу талруу нь явуулж байна” ярилцлага

-Л.Ганчимэг.”Өнөөдөр” сонин. “Мянгат малчны мяндсан ухаан”, “Дайны галыг унтраах дайчид нь бид өөрсдөө

-Г.Одгарав. GoGo. mn сайт. “Хүн, ялааны хооронд долоохон генийн зөрүү бий. Хэн байх нь таниас шалтгаална

-Э.Хүрэлбаатар. Өдрийн сонин”. “”Бат-Өлзийт сумынхан самар түүж олсон мөнгөөрөө цэцэрлэг барьж байна”        

-Б.Энхзаяа. “Зууны мэдээ” сонин.”Мөнгө угаагчдын зөөлөн хөрс Монгол”, “Гладвилл компани ажлаа зогсоож Увс аймгаас гарлаа”,

-Б.Энхмарт. “Үндэсний шуудан” сонин. “Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охин

-Э.Энхцолмон. Чөлөөт сэтгүүлч. “Хорин дөрөв”. БНСУ-д бичсэн тэмдэглэл

Б.УДААХ АРАВТ:

-Б.Ариунцэцэг. МҮОНТВ. Эх сурвалж: “Далд аюул” цуврал нэвтрүүлэг

-Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ. МҮОНР. “Баримт” радиогийн эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлэг

-Б.Болдбаатар. VTV телевиз. “Болдкогийн цаг” телевизийн цуврал ярилцлага

-У.Бямбаням. “Гэрэг” сэтгүүл. “Урлаг оршуулах газар

-Б.Ганчимэг. Су.Батболд:Үнэндээ миний улс төрийн мөрөөдөлд хотын дарга гэсэн төлөвлөгөө хэзээ ч байгаагүй” ярилцлага

-Б.Ерэнтэй. “Үндэсний шуудан” сонин. “Задарсан атом нь дараа төрөлдөө ашиглагддаг Далай лам”, “Монгол ба Трамп

-Э.Ичинхорлоо. “Эх орон” телевиз. “Ганга нуурын” телевизийн цуврал нэвтрүүлэг

Х.Уянга. “Хоёр сайхан”, “Дадьсүрэн:Гавьяат цол надад тормонд тооно тэнгэсэн мэт санагддаг

-З.Цэлмэг. “Засгийн газрын мэдээ” сонин. “Биополитикийн золиос” цуврал нийтлэл.

-Б.Энхцэцэг. “Гэрэг” сэтгүүл. “Тохиолдлын хавьтагчгүй” авлига

 

            Монголын сэтгүүл зүйн дээд шагнал БАЛДОРЖ шагналын ес дэх удаагийн   шалгаруулалтын хоёдугаар  шат   2017 оны гуравдугаар сард дүнгээ гаргана. 

Сэтгүүлч Та бүхний  дараагийн шатны бүтээлийг бүтээлийг  2017 оны 3 дугаар сарын 20-ны дотор [email protected] хаягаар хүлээн авах болно. Лавлах утас: 99059710

БАЛДОРЖ шагналд  нэр дэвшсэн бүтээл, чансаагаа сорьж буй сэтгүүлчдийн лавлах сан бүрдүүлж байгаа тул  сэтгүүлчид бүтээлээ ирүүлэхдээ  товч намтар, зургаа хавсаргана уу.