Биополитикийн золиос

“Балдорж” уралдаанд Засгийн газрын мэдээ сониноос оролцож буй З.Цэлмэгийн товч намтар

1985 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 3. Нөхөр, хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол:

  • 1992-2002 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургуульд суралцаж, төгссөн.
  • 2002-2006 онд МУИС-д Олон улсын сэтгүүлчийн мэргэжил эзэшсэн.
  • 2013-2015 онд ХУИС-ийн орчуулагчаар суралцаж төгссөн.

Ажилласан байдал:

  • 2015 оны долдугаар сараас Засгийн газрын мэдээ сонинд орчуулагчаар,
  • 2016 оны наймдугаар сараас Засгийн газрын мэдээ сонинд сэтгүүлчээр ажиллаж байна.

Мэргэшиж буй чиглэл:

  • Хүнсний аюулгүй байдал
  • Шинжлэх ухаан
  • Байгаль, экологи

З.Цэлмэг-ЗГМ

2016.12.01


ЗГМ: Цуврал

2016 оны Есдүгээр сарын 13-ны 196 (474) дугаарт

З.Цэлмэг

@tselmegZGM

-Антибиотикт тэс­вэртэй нян тээгч монголчуудын тоо нэмэгдэж байна-

Одоогоос 73 жилийн өмнө нээсэн анхны антибиотик болох пенициллинд тэсвэртэй нян уг эмийг бий болсноос хойш ердөө л дөрвөн жилийн дараа тогтоогджээ. Ингэснээр эмч нарын бүхий л тулаанд урдаа барьдаг бараг цорын ганц зэвсэг гэж болох антибиотикоос үүдсэн өнөөгийн “Чимээгүй цунами”-ийн эх суурь тавигдсан юм. ДЭМБ-ын тодорхойлсон “Чимээгүй цунами” гэдэг нь таван жилийн өмнөөс манай улсад эрчимтэй ярих болсон антибиотикийн тэсвэржилт. Нянгийн эсрэг үйлчилгээтэй уг эмийг зохисгүй хэрэглэснээр зонхилон үүсдэг антибиотикийн дасал өнөөдөр хүн төрөлхтөнд сүйрэл авчрах гамшгийн нэн тэргүүнд бичигдэх болов.

Нотолгоо болгож цөөн баримт дэлгэе. Их Британийн Засгийн газраас гаргасан Нянгийн эсрэг тэсвэржилтийн тайланд 2014 оны байдлаар уг шалтгааны улмаас дэлхийд 700 мянган хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар хорт хавдрын улмаас 8.2 сая хүн хорвоог орхидог нь дэлхийн нийт хүн амын нас баралтын шалтгааныг үнэмлэхүй тэр- гүүлдэг. Харамсалтай нь антибиотикийн даслын улмаас нас барагсдын тоо 2050 он гэхэд дээрх тоог давж, 10 саяд хүрэх төлөв бий.

Тодорхой хэлбэл, бидний биед нянгийн эсрэг дасал үүссэнээр санамсаргүй байдлаар авсан хөнгөн шарх ч хүнийг үхэлд хүргэх аюул ойртож байна гэсэн үг. Хүн төрөлхтөн эргээд антибиотикийг нээхээс өмнөх цаг хугацаанд очих вий гэсэн айдсыг удирдагчид, эргэлзээг эрдэмтэд тээх болов. Тиймээс ч ирэх долоо хоногт тохиох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганаар дэлхий дахин анх удаа антибиотикийн даслын тухай хэлэлцэх гэж байна. Ерөнхий ассамблейн түүхэнд нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг дээд түвшинд ердөө л гурвантаа хөндөж байсан нь ХДХВ, Эбола зэрэг сэдэв юм. Энэ жилийн “Их-7” болон Давосын эдийн засгийн чуулганаар яригдсан антибиотикийн тэсвэржилт энэ удаа Ерөнхий ассамблейн уулзалтаар хэлэлцэх эрүүл мэндийн дөрөв дэх сэдэв болох нь.

Баян орны эмгэнэл

Тэсвэртэй бактерийн халдвар тээгчид, түүнээсээ болж хоногоо хүлээж суугаа өвчтөнүүд анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудын эмнэлэгт олон бий. Ийм эмгэнэлээр хорвоогийн мөнх бусыг үзсэн хүмүүсийн ойр дотнынхон www.antibiotic-action. com цахим хуудаст өөрсдөд нь тохиолдсон түүхийг бусад хүн бүү давтаасай хэмээн зовлонгоо хуваалцжээ.

Нянд тэсвэртэй халдварын улмаас 11 настай Эдди рейресик хэмээх охиноо алдсан нэгэн ээж бодит түүхээ дэлгэсэн байв. Бусдаас илүү хөдөлгөөнтэй, эрүүл саруул охин нь нэг л өдөр ердийн байдгаасаа илүү ядарч, яах ийхийн зуургүй бие нь тамирдсан байна. Нянд тэсвэртэй халдвартай таван сарын турш тэмцэхэд амьсгалын аппаратаас өөр зэвсэг гэхээр зүйл Эдди охинд байсангүй. Өөр олигтой зэвсэг олдохгүй байсаар охин уушгиныхаа үрэвслийг даалгүй хорвоог орхижээ. Бид өөрсдөөч мэдэлгүй нянд тэсвэртэй халдвар тээгч болдгийг Улсын Клиникийн төв эмнэлгийн Чанар, эмнэл зүйн албаны дарга О.Болормаа тайлбарлав. Тиймээс нянд тэсвэртэй халдварт төдий насны хүн илүү өртөнө гэсэн ойлголт байхгүй аж.

АНУ-ын Хүнс, эмийн байгууллагын зөвшөөрлөөр 2004-2014 онд нийтдээ 400 гаруй төрлийн эм худалдаанд гарчээ. гэвч үүнээс есхөнтөрлийнантибиотик л зөвшөөрөгдсөн нь өнөөгийн анагаах ухааны хөгжлийн бяр чадал дараагийн шинэ төрлийн антибиотик гаргахад хүчин мөхөс болсныг илтгэв. Тиймээсч антибиотикийн зохистой хэрэглээг олон нийтэд хэвшүүлэх нийгмийн сурталчилгаа нь 1987 оноос хойш анагаах ухаан шинэ төрлийн антибиотик нээж чадаагүй гэдгийг онцлох болов. АНУ-д л гэхэд нянд тэсвэртэй халдвараар жилд хоёр сая хүн өвчилж, 23 мянган хүн амиа алддаг. Европт мөн төдий хэмжээний тоо гардаг бол ази, африкт хамгийн өндөр. гэхдээ нянд тэсвэртэй халдвар авсан хүмүүсийн тоог нарийн тогтоох боломжгүй байгаа жишээг австрид аж төрдөг судлаач Б.Алтантуяа онцолжбайна. Түүний биополитикийн салбар дамнасан судалгаанд дурдсанаар германд ийм өвчнөөр шаналагсдын тоо 15 мянгад хүрснийг нотлох тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээ бий аж. Харин германы Эрүүл мэндийн даатгалын ажилтан Бернд Байэрлэгийн хэлснээр жилд хамгийн багадаа 90 мянган хүн уг бактерийн халдварт өртдөг байна.

Бусдад хамаагүй бидний эрүүл мэнд

Дэлхийд худалдаалж буй нийт антибиотикийн талаас илүү хувь нь хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг. Бүс нутгаар нь авчүзвэл харилцан адилгүй дүр зураг гарч ирнэ. Бразил, Энэтхэг, Хятад, Орос, Өмнөд африкийн хөдөө аж ахуйд нянгийн эсрэг бэлдмэлийн хэрэглээний өсөлт 99 хувь байгаа бол АНУ-д 80 хувь байдаг.

2010-2030 онд хөдөө аж ахуйн антибиотикийн хэрэглээ жилд 67 хувиар өсөж, 105 мянган тонн болно гэдгийг аНУ-ын Үндэсний биотехнологийн мэдээллийн төвийн цахим хуудаст бичжээ. Тиймээс антибиотиктой мах зайлах аргагүй хэрэглээ болсон нь үнэн. Фермерийн аж ахуйд антибиотикийг хоёр зорилгоорхэрэглэдэг. Эхнийх нь галуу, шувуу, гахай, тахиа, хонь, үхэр гээд гаршуулсан амьтныг бага талбайд олноор нь тэжээдгээс амьтдаас ялгарсан нян халдварт өвчин үүсгэх эрсдэл дагуулдаг. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд нянгийн эсрэг эм их хэмжээгээр хэрэглэгдэхээс өөр сонголтгүй. Удаах нь, фермерийн малын жинг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг байна. амьтдын жин антибиотикийн тусламжтай ердийнхөөсөө гурван хувиар нэмэгддэг аж.

Ийнхүү амьтан болон амьтны гаралтай бүтээгдэхүүнээс хүнд дамжих халдвар антибиотиктдийлдэхгүй тэсвэртэй болдог талаар судлаач Б.алтантуяа хүүрнэв. Эрх ашигтаа хөтлөгдсөн биотехнологийн компани, санхүүгийн ашиг хонжоо хайгчдын үйл ажиллагааны улмаас бид өөрсдөө ч мэдэхгүй антибиотикт тэсвэртэй нян тээгч болж хувирдаг нь харамсалтай.

Нэрмээс болсон хэнэггүй зуршил

Манай улсын томоохон эмнэлгүүдэд эмчлүүлэгсэд тэр чигтээ пенициллинд тэсвэртэй нян тээгчид болжээ. Харин ердөө 13 хувь нь л ампициллинд мэдрэгпрогноз гарчээ. гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн үр дүнтэй эмчилгээнд тооцогддог ванкомицин гэх антибиотик өдгөө дэлхий дээр хамгийн хүчтэйд тооцогдож буй. гэвч тэсвэртэй нян нь гаргаж авснаас нь хойш 15 жилийн дараа буюу1987 онд илэрсэн байна. Түүнээс хойш дэвшилтэт технологиор гаргаж авсан антибиотикуудыг тэсвэрлэх нянгийн илрэх хугацаа улам бүр ойртсоор. Бидний хэнэггүй зангийн балгаар нян ч хувьссаар. гүйцэт хэрэглээгүй антибиотик бүрт тэсвэртэй болсоор байгаа нь хаашаа ч бултахгүй үнэн гэдэгтэй эвлэрэх цаг хаяанд тулжээ.

Клиникийн профессор, анагаах ухааны магистар О.Болормаагийн хэлснээр улсын хэмжээнд нас барагсдын 40 хувь нь үжлийн шалтгаанаар одож байна. Үжил гэдэг нь хүнийгүхэлд хүргэх нян цусаар дамжин бүх биеэр тархах халдвар юм. Клиникийн нэгдүгээр эмнэлгийн антибиотикийн мэдрэг чанарын сорьцоор хүчтэй антибиотикоос бусад төрлийн нянгийн эсрэг бэлдмэлд үл дарагдах нянгийн тоо улам бүр нэмэгдэж буй аж. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тэсвэртэй нянгийн тоо өмнөх оны мөн үеэс 27 хувиар өсчээ. Нянгуудын дийлэнх нь шээс, төрөл бүрийн идээт шархнаас илэрсэн байна. Энэ нь бидний дархлаа муудахад тэдгээр тэсвэртэй нян нь эмгэг болж, цаашлаад амь насанд ч хүргэх аюултай гэсэн үг юм.

Үнэндээ бидний дийлэнх нь антибиотикийг ямар үед хэрэглэхээ мэддэггүй. Энэ нь нэг талаар боловсролтой нэгэн ч вирус, нян хоёроо ялгах мэдлэг дутмаг байдагтай холбоотой. “Нян бол нэг эстэй бичил биет. Хүний биед нэвтэрвэл хүний эд эстэй хоол тэжээл булаацалдаж, эд эсийг нь хордуулах хортой бодис ялгаруулдаг. Харин вирус бол ДНа буюу удмын мэдээ тээж явдаг цагаан уурагнаас бүтсэн хальс юм. амьд бичил биет биш гэсэн үг. Түүнд хоол тэжээл хэрэггүй. Вирус хүний эд эсэд нэвтэрч үрждэг. Ингэж үржих явцад хүний удмын санд тухайн вирусийн мэдээлэл огт байхгүй бол өвчилж, мэдээлэлтэй бол аль хэдийнэ дархлаа тогтсон байдаг. Вирусийн өвчинд урьдчилан сэргийлэх тарилга хэрэглэдэг нь үүнтэй холбоотой. Харин нянд бол антибиотик хэрэглэнэ” хэмээн судлаач Б.Алтантуяа тайлбарлав. Тиймээс вирусийн гаралтай ханиад гэсний сургаар хүүхдэдээ антибиотик дур мэдэн авч өгөх нь аливааг амар хялбараар шийдэх гэсэн эцэг, эхийн буруу үйлдэл.

“Гагцхүү вирусийн халдварын улмаас үүссэн хүндрэлийн үед антибиотик хэрэглэдэг” гэж АШУИС-ийн Эм судлалын тэнхимийн ахлах багш, доктор Д.Нарантунгалаг хэлж байна. Тэрбээр үргэлжлүүлэн “Өмнө нь бичиж өгсөн антибиотик нь үйлчлэхээ болиод эмч танд арай илүү хүчтэй эм бичиж өгч байгаа л бол таны бие тухайн антибиотикт дасалтай болж байгаа хэрэг” хэмээв.

Өргөн хүрээний үйлчлэлтэй антибиотикийг удаан хуга- цаагаар, дур мэдэн хэрэглэх нь хүний биеийн хэрэгтэй болон хэрэггүй олон төрлийн нянг устгадаг. Үүнээс үүдэх сөрөг үр дагавар нь харшил, мөөгөнцрөөс эхлээд кальцийн хуримтлалыг алдагдуулж ясжилт хэврэгших, цаашлаад мэдрэлийн системд ч нөлөөлөх аюултай байдаг байна. Жор бичигчийн эрдэм хийгээд ходоодондоо орж буй хүнсний эрүүл эсэхэд ч итгэх аргагүй болсон энэ цагт бид үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө хэнэггүй зангаа хаях сэтгэлийн тэнхээтэй баймаар. антибиотикийн дасал бол уршиг нь тодорхой ч гарц нь үгүй гамшиг! Угтаа бол хүн төрөлхтөн биополитикийн золиос болж эхэллээ.


 

2016 оны Аравдугаар сарын 4-ний 211 (489) дугаарт

БИОПОЛИТИКИЙН ЗОЛИОС-2

З.Цэлмэг

@tselmegZGM

-Импортын тахианы махнаас зөвхөн эмчилгээнд хэрэг­лэхийг зөвшөөрсөн антибиотикийн үлдэгдэл илэрдэг-

“Дотоодын зах зээлд борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний антибиотикийн агууламжийг тогтоох судалгааг нэн түрүүнд импортын хүнс, тахиа шувууны махнаас эхлэх хэрэгтэй” хэмээн НЭМХ-ийн Хоол судлалын төвийн мэргэжилтэн, доктор Э.Эрдэнэцогт анхааруулав.

Ийн үзэх үндэслэл хангалттай бий. Гаалийн мэдээг сөхье. 2015 оны эхнээс энэ оны нэгдүгээр улирлыг дуустал манай улсын хилээр 5800 гаруй тонн тахианы мах оруулж ирсний талаас илүү хувь нь БНХАУ- аас импортлогджээ. МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын мал эмнэлгийн байцаагч С.Бүрэнтөгсийн ярьснаар тахиа,гахайн мах, өөх импортлох боломжтой БНХАУ-ын 20 аж ахуйн нэгж манайд бүртгэлтэй байдаг аж.

Харин удаах нь АНУ болж таарав. Манай улс 1600 гаруй тонн буюу импортынхоо 28 орчим хувийг дэлхийн нөгөө хагасаас бүрдүүлдэг юм байна. Хоёр их гүрэн нийлээд монголчуудын импортын тахианы махны хэрэгцээний 75 орчим хувийг хангадаг гэсэн үг. Гэтэл хөдөө аж ахуй дахь антибиотикийн хэрэглээгээр АНУ, Хятадын өмнө гишгэх улс дэлхийд байхгүй.

АНУ-д борлуулж буй нийт антибиотикийн 80 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт шингэдэг гэсэн тооцоог тус улсын Хүнс, эмийн захиргаа гаргасныг “Time” сэтгүүлд дурджээ.

Энэ тоо хүнд хэрэглэдгээс дөрөв дахин их үзүүлэлт. Тэгвэл Хятад улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарц, малынхаа шимийг нэмэгдүүлэхэд жилд 15 мянга гаруй тонн антибиотик буюу нийт хэрэглээнийхээ талаас илүү хувийг хэрэглэдэг байна. Уг тоо тасралтгүй өссөөр 2030 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх тооцоог Европын холбоо, АНУ-ын судалгааны байгууллагууд гаргажээ.

Терроризм, уур амьсгалын өөрчлөлтөөс ч илүү хүн төрөлхтөнд заналхийлж буй антибиотикт тэсвэртэй нянгийн өвчлөлийг үүсгэж буй хуруу дарам цөөн шалтгаан бий. Үүний нэг нь антибиотиктой хүнсний хэрэглээ. Яагаад? Учир нь антибиотик хүн, малын биед хуримтлагдаж, бас үрждэг. Үүнийг нотлох хангалттай олон жишээ НЭМХ-гээс гаргасан антибиотиктой хүнсний талаарх мэдээлэлд бий.

Хүнээс илүү амьтанд “тустай”

Махны чиглэлээр өсгөж буй шувууны аж ахуйд анти- биотикийг хэд хэдэн зорилгоор хэрэглэдэг. НЭМХ-гийн мэдээлэлд дурдсанаар “Хөдөө аж ахуйн тэжээвэр малыг байрлуулж буй орчин нөхцөлийг мал, амьтанд тохирсон, эрүүл ахуйн шаардлага хангасан гэж үзэхэд хэцүү. Тиймдээ ч мал, амьтан өвчилж, олноорооустдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотик хэрэглэдэг” гэжээ.

Түүнчлэн махны гарцыг нэмэгдүүлэх зорилгоор янз бүрийн дааврын бэлдмэл хэрэглэдэг нь малыг өвчлүүлж, улмаар антибиотик хэрэглэх нэг шалтгаан болдог аж. Товчхондоо, орчин үеийн мал, амьтан хүн төрөлхтний тасралтгүй өсөж буй махны хэрэгцээ, уургийн дутагдлыг нөхөх үүднээс антибиотикоор “угжуулсаар”. ДЭМБ-ын тооцоогоор хөгжиж буй орнуудын тахиан махны хэрэглээ ХХ зууны сүүлийн хагаст хоёр дахин нэмэгдсэн байна.

Энэ тасралтгүй өсөлтийг хангахын тулд тахианы махны гарцыг хэрхэн нэмэгдүүлснийг танд сонирхуулая. 1925 онд нэг тахиаг 1.13 кг жин татуулахад өдөрт 20 кг тэжээлээр 112 өдөр борддог байжээ. 1950 он гэхэд 112 өдөр нь 70 өдрөөр хорогдов. Харин 2010 оны байдлаар 2.27 кг жинтэй тахиа ердөө 50 хүрэхгүй өдрийн настай. Ийн өсгөхөд тахианы өдөрт идэх тэжээл нь антибиотик болоод бусад төрлийн нэмэгдэл бодисын тусламжтай дөрвөн кг болж буурсан байх юм.

Хүчингүй хориг

Антибиотиктой мах, хүнсний хэрэглээг анхаарлын гадна хэрхэвч орхиж болохгүй бас нэг чухал шалтгаан бий. Фермүүд өнөөг хэр нь мал, амьтанд хориотой антибиотикуудыг хэрэглэсээр байна. (Монгол- чуудын тэсвэртэй нянгийн тоо өмнөх оны мөн үеэс 27 хувиар нэмэгдэж буй төлөв гарсныг манай сонины 196 (474) дугаарт нийтлэгдсэн “Биополитикийн золиос-1” нийтлэлд дурдсан.) Тухайлбал, фторхинолины (f luoroquinolone) бүлгийн антибиотикийг 2005 онд АНУ, нэг жилийн дараа Европын холбоо фермүүдэд хэрэглэхийг хоригложээ. Үүний шалтгаан нь фторхинолины бүлгийн антибиотик нь амьтны гаралтай болон бохир хүнснээс үүссэн сальмонелл зэрэг халдвартай дайтах эмчилгээний гол зэвсэг болдог байна.

Гэтэл энэ бүлгийн антибиотикуудын үлдэгдэл манайд орж ирж буй махнуудаас зөвшөөрөгдөх хэмжээнд гэдэгнэрийн дор илэрсээр байгааг албаны эх сурвалж хэлэв. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)- д 2014-2016 онд МХЕГ-ын мал эмнэлгийн байцаагчийн дагавар бичиг бүхий 13 компанийн импортын 2000 тонн тахианы махыг төлөөлөх 40 тохиолдлын 80-100 дээжид хийсэн шинжилгээгээр дээрх фторхинолин, тетрациклины бүлгийн антибиотикийн үлдэгдлүүд илэрсэн байна. Илэрч буй үлдэгдлийн дийлэнх нь фторхинолины бүлгийн антибиотикийн үлдэгдэл аж. Мөн тетрациклин нь өдгөө манай гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд сонгомолоор хэрэглэдэг ховор антибиотик гэдгийг Улсын клиникийн төв эмнэлгийн Эм зүйн албаны дарга С.Уянга тайлбарлав. Тэр ч бүү хэл, лабораторийн мэдрэх багаж тухайн хүнсний бү тээгдэхү үнийг эмийн үлдэгдэлтэй л гэж зааж байгаа бол огт хэрэглэж болохгүй, устгалд оруулах ёстой гэдгийг Мал эмнэлгийн ухааны доктор, УМЭАЦТЛ-ийн ерөнхий эмч, дэд захирал асан С.Цэрэнчимэд анхаарууллаа.

Манай улсын хүчин чадал, бэл бэнчингийн хүрээнд илэрчбуй үлдэгдэл нь зөвхөн дээрх хоёр төрлийн антибиотик. Гэтэл импортын тахианы маханд наанадаж 5-7 бүлгийн антибиотикийн үлдэгдэл шалгах шинжилгээ хийхээр заасан байдгийг УМЭАЦТЛ-ийн Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний тасгийн химич Х.Дэлгэр ярьсан юм.

Харамсалтай нь, хөрөнгө мөнгө, цаг хугацааны хяз- гаарлалт, мөн мэргэжлийн хяналтын байцаагчийн заавраар нэг дээжид нэг л төрлийн антибиотикийн үлдэгдэл шалгадаг. Өөрөөр хэлбэл, бидний ходоод руу өөр хэчнээн төрлийн, хэдий хэмжээний антибиотикийн үлдэгдэлтэй мах орж байгааг тогтооходманай улсын чадал боломж нь хүчрэхгүй гэсэн үг. Гэтэл “Бидний антибиотикуудыг авраач” хөдөлгөөний тайланд дурдсанаар хөдөө аж ахуйд 8-9 бүлгийн 14 орчим төрлийн антибиотик хэрэглэдэг аж. Нөгөөтэйгүүр Иран, Тайланд, Энэтхэг, Вьетнам гээд хөгжиж буй ертөнцийнхөн үндэсний хэмжээнд тахианы маханд агуулагдах антбиотикийн үлдэгдлийг хэдийнэ судлаад тогтоочихсон байна.

Таамаглах аргагүй таавар

Антибиотиктой хүнсийг шинжилж илрүүлэхээс бус гаднаас нь хараад мэдэх арга байхгүй. Тиймээс бид өөрсдөө ч мэдэлгүйгээр антибиотикт тэсвэртэй нян тээгчид болдог.

Амьтныг зөвхөн өвчлөлөөс хамгаалахаас гадна хоол шингэц, өсөлтийг нь дэмжих зорилгоор тэжээлд нь антибиотик хольдог. Түүгээр ч үл барам нядалсны дараа ч махных нь жинг нэмэгдүүлэхээр антибиотиктой усанд хийх, эсвэл шууд тарьдаг байна. Оросын судлаачдын хийсэн туршилтаар тахианы 1.55 кг маханд антибиотик тарихад жин нь бараг 25 хувь буюу 400 гр-аар нэмэгдэж байжээ. Ийммах удаан хугацаагаар хэрэглэх нь элэг, бөөр болон тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Үүнээс гадна бидний биед агуулагдах төрөл бүрийн нян антибиотикт дасалтай болох нэг шалтгаан болдог юм.

Мах, хүнсэнд агуулагдах ихэнх эмийн бодис химийн найрлагын хувьд тогтворгүй байдаг. Тиймээс хадгалах, боловсруулах явцад задралд орох нь тухайн бодисын шинж чанар, бүтээгдэхүүний төрлөөс хамааран харилцан адилгүй байдгийг химич Х.Дэлгэр тайлбарла лаа. Тэрбээр “Тахианы маханд илэрч байгаа тетрациклиний бүлгийн эмийн хувьд хасах 4-20 градуст зургаан сар хадгалахад агуулагдаж байсан хэмжээ нь хэвээр байдаг” гэв. Бидний мэдэхээр левомицетин буюу хлорамфениколын бүлгийн антибиотикууд, сульфонамид зэрэг эмийн үлдэгдэлтэй хүнсийг болгож, боловсруулахад эмийн хэмжээ нь тогтвортой, заримдаа нэмэгдэх тохиолдол ч байдаг байна.

Харамсалтай нь, олон улсад өнөөг хүртэл хүнсэнд агуулагдах үлдэгдэл бодис тухайн хүнсийг боловсруулах явцад хэрхэн задардаг талаар хийсэн судалгаа хангалттай биш. Үүнийг явцуу сонирхолдоо хөтлөгдсөн үндэстэн дамнасан компаниуд ашиг хонжоо олох зөөлөн дэвсгэр болгон ашигласаар. Харин үйлийн үрийг нь хүн төрөлхтөн үүрч, биополитикийн золиос болсоор байна.


ГМ: Цуврал

2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны 239 (517)дугаарт

З.Цэлмэг

@tselmegZGM

БИОПОЛИТИКИЙН ЗОЛИОС-3

-Нянгийн эсрэг үйлчилгээтэй гарын саван нь хүний биед хэрэг­ тэй нянг устгадаг-

  • Антибиотикийн зохисгүй хэрэглээний хор уршиг эцсийн дүндээ хэрэглэгчдэд тусдагийг ШӨХТГ-ын дэд дарга Н.Бямбадорж онцолсон юм. Тэрбээр “Энэхүү зохисгүй хэрэглээ зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, эмээр бус хүнсээр дамжин тархаж, тэсвэржилт үүсэж байна. Ийнхүү дасал үүссэнээр тухайн антибиотикоор эмчлэгддэг байсан өвчнүүд эмчлэгдэхгүй болж, цаашлаад дараагийн эрэмбийн антибиотикийг хэрэглэх зардал асар өндөр тусдаг. Үүнээс болж олон хүн өвчнөө эдгээж чадаагүй амь нас хохирч байна” хэмээв.

 

  • Тиймээс ч тус байгууллага ирэх оны төлөвлөгөөндөө уг асуудлыг анхаарч ажиллах болсноо мягмар гарагт зохион байгуулсан “Антибиотикийн талаар мэдлэг сайжруулах” дэлхийн долоо хоногийн хүрээнд ЭМЯ, ХХААХҮЯ, МХЕГ, НЗАА, НЭМХ болон төрийн байгууллагын зөвлөлдөх уулзалтаар мэдээлж байв.

 

  • Антибиотикийг замбараагүй хэрэглэсний улмаас дэлхий нийтийг түгшээх болсон антибиотикийн дасал манай улсад ч гэсэн аюулын хэмжээнд хүрсэн талаар манай сонин “Биополитикийн золиос” цуврал нийтлэлээрээ хүргэж буй билээ. Зөвлөлдөх уулзалтын үеэр мэргэжилтнүүд антибиотикийн зохисгүй хэрэглээг таслан зогсоох нь зөвхөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын хариуцах ажил биш гэдгийг хүлээн зөвшөөрч байв. Өөрөөр хэлбэл, энэ нь хүнс болон ахуйн хэрэглээгээр дамжин тархаж буй өргөн хүрээтэй аюул болжээ.

 

  • Тухайлбал, нянгийн эсрэг үйлчилгээтэй гарын саван нь хүний биед хэрэгтэй нянгуудыг устгаж, улмаар антибиотикийн дасал үүсэх нэг нөхцөл болж байгаа аж. Тиймээс ч АНУ л гэхэд эдгээр савангийн хэрэглээг Хүнс, эмийн захиргаа (FDA)-наас хориглосон байна. Гэтэл манайд ийм төрлийн саванг дархлаа нь бүрэлдэж буй бага насны хүүхдүүдэд илүүтэй хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, боловсролын байгууллагууд заавал энэ төрлийн саванг хэрэглэх шалгуурыг тавьж, эцэг эхчүүдээс нэхэж авдаг. Харин энэ нь зөвхөн бохирын нян төдийгүй хүний биед зайлшгүй шаардлагатай бактерийг давхар устгадаг талаарх ойлголт муу байгаагийн илрэл аж.

 

  • Ер нь олон нийт антибиотикийн тэсвэржилтийн талаар дутуу мэдлэг, ташаа ойлголттой байдгийг илтгэх хэд хэдэн судалгаа бий аж. Тухайлбал, ДЭМБ-аас 2015 онд 12 оронд хийсэн нянгийн тэсвэржилтийн нөхцөл байдлын судалгаа бий. Уг судалгаанд хамрагдагсдын 64 хувь ханиад, томууны үед антибиотикийг хэрэглэсэн, 76 хувь нь антибиотикийн тэсвэржилт хүний биеийн дархлаанаас хамаардаг гэж ойлгодог. Харин 44 хувь нь зөвхөн антибиотикийг эмэн хэлбэрээр байнга хэрэглэдэг хүнд тэсвэржилт үүсдэг гэсэн ташаа ойлголттой байсан байна. Үүний зэрэгцээ антибиотикийн тэсвэржилтээс улбаалан зарим БЗХӨ эмгэг эмчлэгдэхгүй болох хандлагатай болжээ. Бүр эмэнд дасалтай сүрьеэгээр өвчлөгсдийн тоо ч олширсоор байгаа аж.

 

  • Антибиотикийн замбараагүй хэрэглээ нь амь насаа золиослох эрсдэлд оруулж байгааг онцолсон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Дэлхийн улс орнууд антибиотикийг эрүүл мэндийн нөөцөндөө үлдээх учиртай. Амь нас дээсэн дөрөөн дээр ирсэн хүнд үед л уг эмийг хэрэглэх нь зохистой” хэмээв. Түүнчлэн тэрбээр манай улсад жилээс жилд эмэнд дасалтай сүрьеэгээр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгааг даваа гарагт болсон “Антибиотикийг хариуцлагатай хэрэглье” уриалгын үеэр онцолсон юм.

 

  • Антибиотикийн мэдрэг чанарын судалгааг эмнэлгийн байгууллагуудад өргөжүүлэх хэрэгтэйг ч УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга, дэд доктор С.Чимэдцэрэн хэлсэн юм. Өвчтөнд антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээ хийхэд өртөг өндөртэй. Манайд энэ шинжилгээний хариу 72 цагийн дараа гардаг бол, бусад оронд нэг өдөр л шаардлагатай.

 

  • Мөн эмч нар тухайн өвчтөнд хамгийн хүчтэй антибиотикийг шууд хэрэглэх хандлагатай байдаг аж. Тиймээс эмнэлгийн лабораторийн ажилчид мэдрэг чанарын тестийн мэдээллээ эмч, өвчтөнд шат дараалалтай өгөх практик нэвтрүүлэх шаардлагатайг С.Чимэдцэрэн учирлав. Улмаар дараагийн эрэмбийн хүчтэй антибиотикийг хэрэглэхийн тулд клиникийн микробиологич эмчтэй зайлшгүй зөвлөлдөж байж зохисгүй хэрэглээг дэврээхгүй барих учиртайг ДЭМБ-аас зөвлөжээ.
  • Мөн антибиотикийн өөрийнх нь чанарт манай улс анхаарах шаардлагатай байна. Улмаар энэ талын шинжилгээ хийдэг лабораторийг эмнэлгүүдэд байгуулах шаардлага бий. Одоогоор зөвхөн АШУҮИС-д л судалгааны зориулалтаар ганц ийм лаборатори буй аж.

 

  • Эмнэлгийн байгууллагынхны хэлж буйгаар эмэнд тэсвэртэй нянгийн халдвараар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж буй аж. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө сэхээн амьдруулах тасаг болон удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн хүмүүст эмэнд “Антибиотикийг хариуцлагатай хэрэглье” долоо хоногийн аяны хүрээнд ХХААХҮЯ-ны холбогдох хүмүүстэй хөдөө аж ахуй дахь антибиотикийн хэрэглээний талаар хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай гэдгийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн билээ. Харамсалтай нь өнгөрөгч хоёр өдөр ЭМЯ болон ШӨХТГ-аас ээлжлэн зохион байгуулсан зөвлөлдөх уулзалт, мэргэжилтнүүдийн цугларалтад ХХААХҮЯ-наас төлөөлөл ирээгүй юм. Гэхдээ антибиотикийн зохистой хэрэглээг дэмжих ажлыг бүтэн жилийн хугацаанд үргэжлүүлэхээр болсон тул холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулна үеэрээ хүссэн байна. Харин ийм хялбаршуулсан арга байдаг гэдгийг ШӨХТГ-ын зөвлөлдөх уулзалтад оролцсон Эм хангамжийн байгууллагуудын холбоо ТББ-ын ерөнхийлөгч Б.Цэндээхүү хэлсэн юм. Овор хэмжээ багатай ийм хялбаршуулсан багажийг олон улсад хэрэглэдэг байна. Үнэ нь ч боломжийг аж. МХЕГ-ын бүтээгдэхүүн бүрт ингэж антибиотикийн үлдэгдэл шалгах ёстой хуульчилж өгсөн байдаг байна.

 

  • Үндэсний хэмжээнд антибиотикийг зохистой хэрэглэхэд чиг үүргийнхээ хүрээнд хамтарч ажиллах боломжтойгоо энэ өдөр болсон уулзалтын үеэр МХЕГ, ЭМЯ, НЭМХ болон төрийн бус байгууллагын төлөөлөл илэрхийлсэн юм.

 

  • Мөн импортын болон дотоодын хүнсний бүтээгдэхүүний шошгонд антибиотикийн шинжилгээнд хамрагдсан болон эмийн үлдэгдэлтэй эсэх тэмдэглэгээ, мэдээллийг оруулах тал дээр анхаарч ажиллахаа ШӨХТГ-ын ахлах мэргэжилтэн Б.Мөнхханд уулзалтын төгсгөлд хэллээ.

     

 

2017 оны Нэгдүгээр сарын 05-ны 003 (549)дугаарт

БИОПОЛИТИКИЙН ЗОЛИОС-4

З.Цэлмэг

@tselmegZGM

         -Лабораторийн хүчин чадлыг сайжруулах нь улсын чадлаас хэтэрсэн ажил-

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, академич Я.Ганболд ХХААХҮЯ-нд бүртгэлтэй 23 төрлийн антибиотикийн жагсаалтыг дэлгэлээ. Цааш тэрбээр “Монгол Улс антибиотикийн хэрэглээг хяналтаасаа алдсан” хэмээн халаглав. “Пенициллин, тетрациклин, гентамицин гээд олон улсад хориглосон болон хориглоогүй олон төрлийн антибиотикийг мал, амьтанд хэрэглэхэд үлдэгдэл нь тухайн амьтны бие эрхтний аль нэг хэсэг ямар хэмжээтэй үлддэг нь тодорхойгүй. Үүний уршгаар монгол малын мах экспортод гарах боломж хаагдлаа” хэмээв.
  • Уг нь энэ асуудлыг төр анхаарлын гадна орхиогүй юм билээ. 2014 онд Төрөөс эмийн талаар баримтлах бодлого гаргаж, антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор эмэнд тэсвэртэй нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратегийг хэрэгжүүлэхээр заасан аж. Гэвч уг стратегийг хэрэгжүүлэх бүтэц, хяналтын тогтолцоо өнөөг хүртэл тодорхойгүй, бий болгох талаар ямар ч ажил эхлүүлээгүй байна.
  • Тиймээс бид хэзээ антибиотикоор тарьсныг нь мэдэхгүйгээр махаа идсээр. Цаашлаад хориотой антибиотиктой импортын хүнс ходоод руугаа хийсээр. Цуврал нийтлэлийнхээ өмнөх дугаарт бид импортын тахианы махнаас олон улсад хориглосон антибиотикийн үлдэгдэл илэрч буй талаар мэдээлсэн.
  • Гэвч энэ сэдвийг дахин дахин хөндөхөөс аргагүй байна. Ухаж, онгичих тусам хүний эрүүл мэнд, улсын эдийн засагт ямар их аюултай нь ойлгомжтой учраас ганц хөндөөд орхиж болохгүй юм.

 

  • Уг нь манай улс импортын хүнсний бүтээгдэхүүнд Европын холбоонд мөрддөг стандартын дагуу хяналт тавьдаг юм билээ. Гэвч Европын холбооны зарим оронд хориотой фторхинолины бүлгийн антибиотикуудын үлдэгдэлтэй тахианы мах манай хилээр нэвтэрч буйг анхаарлын гадна орхиж болно гэж үү. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори (МЭАЦУТЛ)-ийн Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний тасгийн эрхлэгч Ц.Энхтуяа “Бидний мөрддөг стандарт шинэчлэгдсэн байх. Энэ талаар нягтална” гэсэн тайлбар өглөө.

 

Фторхинолины аюул

 

  • Дани улсад 2001-2014 онд импортын шувууны махны хэмжээ үлэмж нэмэгджээ. Энэ хэрээр амьтны гаралтай бүтээгдэхүүнээс хүнд халдварладаг кампилобактерийн фторхинолинд тэсвэртэй болох тохиолдол огцом өссөн судалгаа бий. Харин фторхинолиныг дотоодын шувууны аж ахуйдаа хэрэглэдэггүй орнуудад антибиотикт тэсвэртэй кампилобактерийн үзүүлэлт тун бага байсан байна. Олон улсын стандартын дагуу Скандиновын орнууд, АНУ, Австрали уг антибиотикийг шувууны аж ахуйд хэрэглэхийг бүрмөсөн хоригложээ. АНУ үүнийг 2005 онд хориглосноор кампилобактерид тэсвэртэй нянгийн тохиолдлыг бууруулж чадсан нь хамгийн гол амжилт хэмээн тэмдэглэсэн байна.

 

  • Кампилобактери нь манай улсад өвчин үүсгэгч эрсдэл өндөртэйд тооцогддог. Тухайн бүтээгдэхүүнд ийм төрлийн нянд илэрсэн бол шууд устгалд оруулдаг байна. Дотоодын шувууны аж ахуйнууд ч кампилобактери тээгч гэдгийг 2013 онд ЖАЙКА-тай хийсэн судалгаагаар тогтоосон байдаг. Фторхинолины хэрэглээ зөвхөн кампилобактериар хязгаарлагдахгүй. Манайд хамгийн түгээмэл зоонозын халдварт өвчин болох гэдэсний савханцар, сальмонеллын халдварын эмчилгээнд фторхинолин нь хамгийн үр дүнтэй антибиотик гэдгийг ДЭМБ-аас тогтоосон юм байна. Фторхинолины үлдэгдлийг хүлээн зөвшөөрч болохгүйг Мал эмнэлгийн хүрээлэнгийн доктор С.Лхагвасүрэн маш тодорхой тайлбарласан. Тэрбээр “ДЭМБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн болон Малын эрүүл мэндийн байгууллагаас зоонозын өвчин үүсгэгч дээрх нянгууд нь фторхинолины бүлгийн антибиотикт тэсвэртэй болохыг анхаарууллаа. Энэ бүлгийн антибиотик нь нянгийн ДНХ-д маш богино хугацаанд мутаци үүсгэдэг. Иймээс л бактерийн антибиотикт тэсвэржих үйл явцыг энэ зууны тахал гэж үзээд байна” хэмээв.

 

Нэр төдий импортын хяналт

 

  • Бидний үлгэр дууриал авдаг Европын холбоо 1990-ээд оноос антибиотикуудыг нэр заан хориглох болжээ. Бразил улс ч мөн уг давалгаанд нэгдэж, 31 нэр төрлийн антибиотикийг хориглоод байгаа юм байна. Уг жагсаалтад манайд илэрдэг хлорамфеникол, тетрациклин, эритромицин ч байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Үндсэндээ антибиотикийн үлдэгдэлд зөвшөөрөгдөх дээд хэмжээ гэж байх ёсгүй гэдгийг энэ бүх баримт илтгэнэ. “Антибиотиктой хүнс бол чухамдаа допинг хэрэглэсэн тамирчин лугаа” хэмээн Я.Ганболд зүйрлэснийг хэн ч түвэггүй ойлгох биз ээ.
  • Улс орнууд хориотой антибиотикийн үлдэгдэлтэй хүнсний импортыг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. 2008 онд ОХУ Литвээс авсан сүүн бүтээгдэхүүнээс тетрациклин илэрснээр импортоо зогсоосон. Хариуд нь Литви улс уг зөрчлөө арилгаж байж дахин ОХУ- ын зах зээлд гарч эхэлжээ. Мөн дараа жил нь Голланд, Германы тахианы махнаас тетрациклин, окситетрациклин болон доксициклин илэрч, 2009 онд ОХУ-ын ХАА-н хяналтын байгууллага импортыг нь ор тас хориглосон байна.

 

  • Харин манайд бол үзүүлэх дээжний хэмжээнээсээ эхлээд но-той зүйл олон. Уг нь стандартаар бол нэг удаад орж ирж буй бүтээгдэхүүний 10 хувийг нь түүвэрлэн авч, шинжилгээ хийх ёстой. “Гэтэл 70, 80, заримдаа 120 тонныг төлөөлсөн гэх өчүүхэн бага дээж ирдэг юм. Бас хэзээ ирэх нь тодорхойгүй. Улсын байцаагчийн үйлдсэн акттай гэнэтийн дээж үе үе л ирдэг. Заримдаа дэлгүүрийн лангуун дээр байгаа махны шинжилгээний бичгийг үзэхэд хугацаа нь хэдийнэ өнгөрчихсөн, нэг удаагийн бичгийг 4-5 удаа ашигласан тохиолдол байна. Мэргэжлийн хяналтынхан хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байна” хэмээн Ц.Энхтуяа анхаарууллаа.

 

  • МХЕГ-аас авсан мэдээллээр амьтны гаралтай импортын бүтээгдэхүүнийг хил дээр сайн шалгачихдаг тул худалдаанд байхад нь дахин шалгах шаардлагагүй гэж үзэж буйгаа хэлэв.

 

  • Антибиотикийн үлдэгдэл уг нь хүний эрүүл мэндэд цацраг идэвхт бодис, хүнд металл зэрэгтэй эн тэнцэх хэмжээний эрсдэл учруулах химийн найрлагатай. Иймд анхаарлын гадна орхиж болохгүйг бодлого боловсруулагчдад хэлээд цөхрөнгөө барж буйгаа УМЭАЦТЛ-ийн дэд захирал асан С.Цэрэнчимэд хуваалцсан юм.

 

Буурай орны зовлон

  • Импортын хяналтыг чангатгахын тулд бид лабораторийн хүчин чадлаа сайжруулах зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр улсын хэмжээнд 8-9 төрлийн антибиотикийн үлдэгдлийг л УМЭАЦТЛ нарийвчлан үзэж, үлдэгдлийн хэмжээг нь тогтоож байна. Стандартчилал хэмжил зүйн газраас өгсөн мэдээллээр уг нь тус лабораторийн 21 аймаг дахь салбар 2-3 төрлийн антибиотикийн үлдэгдэл үздэг юм байна. Мөн мах, сүүний үйлдвэрлэл эрхлэгчид зөвхөн өөрсдийнхөө бүтээгдэхүүнд антибиотик байгаа, эсэхийг нь л үздэг.

 

  • Улсад бүртгэлтэй 23, олон улсад хэрэглэдэг 50 төрлийн антибиотиктой өөрсдийн энэхүү чадамжийг харьцуулахад хэтэрхий чамлалттай. Буурай бидний зовлон гэхээс юу гэх билээ. Шинжилгээний нэр төрлийг олшруулах, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь явж явж хөрөнгө санхүүгээс шууд хамааралтай аж. Тухайлбал, нэг төрлийн антибиотик үзэх оношлуур л гэхэд 1.4 сая төгрөгийн үнэтэй. Ийм оношлуур буюу китээр нэг удаад 48 дээж үздэг. Нэг дээжинд хийх шинжилгээний төлбөр нь 30 гаруй мянган төгрөг. Китийг нэг онгойлгосон л бол хадгалаад, дараа дахин үзнэ гэсэн ойлголт байхгүй. Харамсалтай нь, манайд нэг удаад ирдэг дээж нь 48 хүрэх нь бүү хэл ганц хоёроос хэтэрдэггүй тохиолдол олон. Харин багажаар нэг удаад нэг дээжинд 2-3 төрлийн антибиотикийн үлдэгдэл үзэх боломжтой. Үнэ нь 45 мянган төгрөг. Үнэтэй учир компаниуд олон дээж шинжлүүлэхэд санхүүгийн хувьд хүнд тусах нь тодорхой.

 

  • Манай улс 2003 оноос хүнсэн дэх антибиотикийн үлдэгдэл, цацраг идэвхт бодисын агууламжийг шинжилж эхэлжээ. Тэр цагаас хойш олон улсын төсөл хөтөлбөрийн тусламжтай л лабораторийн хүчин чадал, боловсон хүчнээ нэмэгдүүлж ирсэн. Хуулийн дагуу улсаас халдварт өвчний оношилгооны зардалд олгодог төсөвтөө хүнсний оношлуурын зардлаа багтаадаг гэдгийг УМЭАЦТЛ-ийн Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний тасгийн эрхлэгч тайлбарласан.

 

  • Харин тус лабораторид байгаа антибиотикийн үлдэгдэл үздэг нэг багаж л гэхэд 270 сая төгрөг болдог. Гэхдээ үүгээр үзсэн шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Британийн Хатан хааны нэрэмжит лабораторид үр дүнгээ баталгаажуулж байснаа Ц.Энхтуяа эрхлэгч ярив. Одоо байгаагаа сайжруулахад үүнээс ч олон сая еврогоор хэмжигдэх багаж авах шаардлагатай болох юм байна.

 

  • Антибиотикийн хэрэглээ хэдийнэ биднийг бүслэн, чимээгүй дайн болсныг олон улс хүлээн зөвшөөрөөд, холбогдох байгууллагаас удаа дараа зөвлөмж хүргүүлж буй. Гэвч улсын үндэсний аюулгүй байдлын нэг чухал тулгуур болсон хүнсний салбарын бодлого Монголд дэндүү сул дорой байгаа нь гачлантай. “Төрийн удирдах болон хэрэгжүүлэх, хяналтын шатны байгууллагуудад боловсон хүчний залгамж үе алдагдсанаар хүнсний салбараа бүрэн хянаж чадахгүй байна” хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүнсний бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаа хэлсэн юм.