БАЛДОРЖ шагналын ес дэх шалгаруулалтын гуравдугаар улирлын дүн гарлаа

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг тодруулдаг БАЛДОРЖ шагналын ес дэх шалгаруулалтын гуравдугаар улирлын дүнгээ гаргав. 2016 оны дөрөвдүгээр сараас гараагаа эхэлсэн энэхүү шалгаруулалтад сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын болон гэрэл зургийн 36 сэтгүүлч нийт 68 бүтээл ирүүллээ.

БАЛДОРЖ шагналын шүүгчид сэтгүүлчдийн бүтээлийг шүүн тунгааж, нягтлан хэлэлцээд эхний шилдэг арав болон удаах аравт шалгарсан бүтээлийг уламжлал ёсоор сэтгүүлчийн нэрийн үсгийн дарааллаар танилцуулж байна.

Б. УДААХ АРАВТ:

  • Б.Алтанхуяг. МОНЦАМЭ агентлаг. “Хагас нүцгэн жагссан эмэгтэйчүүд ба 1-4 хүртэлх сэтгэгдэл”
  • Ж.Баярхүү. “Нийслэл guide” сэтгүүл. “Ертөнц дамнасан захидал-1-2” Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламд. цуврал нийтлэл
  • Б.Баярмаа, Б.Ганбаяр. “Засгийн газрын мэдээ” сонин. “Амины үнэтэй халуун тогоо” гэрэл зургийн цуврал сурвалжилга
  • М.Ганболд. “Ховдын мэдээ” сонин. “Харгай үнэртсэн Хандгайт” аян замын тэмдэглэл
  • Ц.Гэрэлмаа. TV8 телевиз. “Тавилан” Телевизийн эрэн сурвалжилсан нэвтрүүлэг
  • Г.Одгарав. GoGo.mn. “Машин хүүхдийн уушгийг идэж байна”
  • Ж.Сувдмаа. “Өнөөдөр” сонин. “Уул уурхайнхны шунал Хүдэр голын амийг таслах нь”
  • З.Цэлмэг. “Засгийн газрын мэдээ” сонин. Э.Занабазар: “Монгол адууны удмын сан харин ч баяжиж байгаа” ярилцлага
  • С.Шүрэнцэцэг. ETV. Өнгө төрх. “Ойн цэвэрлэгээний цаана буюу Туул голын эхэн дэх мод бэлтгэл”
  • Б.Энхмарт. “Үндэсний шуудан” сонин. “Саарал алтны эрэлд” асуудал хөндсөн нийтлэл тус тус шалгарав.

Монголын сэтгүүл зүйн дээд шагнал БАЛДОРЖ шагналын ес дэх удаагийн шалгаруулалт 2017 оны есдүгээр сард дүнгээ гаргана. 

Сэтгүүлч Та бүхний дараагийн шатны бүтээлийг 2017 оны есдүгээр сарын 15-ны дотор [email protected] хаягаар хүлээн авна. Лавлах утас: 99059710

БАЛДОРЖ шагналд нэр дэвшсэн бүтээл, чансаагаа сорьж буй сэтгүүлчдийн лавлах сан бүрдүүлж байгаа тул сэтгүүлчид бүтээлээ ирүүлэхдээ товч намтар, зургаа хавсаргана уу.