БАЛДОРЖ шагналын ес дэх шалгаруулалтын дөрөв дэх шатны дүн гарлаа

Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэл нэвтрүүлгийн БАЛДОРЖ шагналын ес дэх удаагийн шалгаруулалт дөрөв дэх улирлын дүнгээ гаргав. Энэхүү шалгаруулалтад сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын 36 сэтгүүлч нийт 66 бүтээл ирүүлэв. БАЛДОРЖ шагналын шүүгчдийн баг сэтгүүлчдийн бүтээлийг нягтлан шүүгээд уламжлал ёсоор эхний арав болон удаах арван бүтээлийг шалгаруулан, сэтгүүлчдийн нэрсийн үсгийн дарааллаар дүнг танилцуулж байна.

 Б. УДААХ АРАВТ: 

- А.АРИУНБААТАР МҮОНТВ. “Алтайн дуудлага” телевизийн цуврал нэвтрүүлэг

- П.АЛТАНЦЭЦЭГ МҮОНТВ. “Эгэл хүн” цуврал нэвтрүүлэг

- Ж.БАЯРХҮҮ “Нийслэл guide” сэтгүүл. “Бясалгалын торгон шар зам”

- С.ГАНДӨЛ “Үндэсний шуудан” сонин. “Би-г бид болгох шалтгаан” нийтлэл

- Х.УЯНГА “Өнөөдөр” сонин. “Анчдын галт сумнаас түймрийг өөрөө ассан болгож хувиргах вий”

- Э.ХАРЦАГА “Өнөөдөр” сонин. “Халдлагад өртсөн Туул” гэрэл зургийн сурвалжилга

- Э.ХҮРЭЛБААТАР “Өдрийн сонин”. “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар”

- Г.ЦОЛМОН “Өнөөдөр” сонин. “Буруугүй буруутан”

- Э.ЭНХМАА GoGo.mn. “А.Д.Цендина: ШУА-ийн зөвшөөрлөөр аавынхаа гэр музейд, төрсөн гэртээ амьдрах болсон” ярилцлага

Э.ЭНХЦОЛМОН Чөлөөт сэтгүүлч. “Орон хотоо эргэж тойрлоо” нийтлэл

Монголын сэтгүүл зүйн дээд шагнал БАЛДОРЖ шагналын ес дэх удаагийн шалгаруулалтын нэгдсэн дүнг зарлан, шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 12-ны өдөр болно.

Эрхэм сэтгүүлчид ээ, БАЛДОРЖ шагналын арав дахь удаагийн шалгаруулалтын эхний шат 2017 оны энэ есдүгээр сараас эхэлж ирэх арванхоёрдугаар сард дүнгээ гаргахыг анхаарна уу!

Таны бүтээлийг [email protected] хаягаар хүлээн авах болно. Лавлах утас: 99059710